• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
ШИНЭ БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН

Өнөөдөр би та бүхэнд манай суманд шинээр хийж байгаа нэгэн бүтээгдэхүүнийг танилцуулах гэж байна.

Энэ бол БАМБАР нэртэй гал ноцоогч.

Үүнийг зохион бүтээж судалгаа шинжилгээ хийж оюуны өмчийн Патентыг нь авсан хүн бол Ч.Даваасамбуу гэдэг энэ хүн юм.

2018 оноос судалгаа шинжилгээ хийж 2019-2020 онуудад туршилт маягаар Баянгол, Чингэлтэй Сүхбаатар дүүргүүдийн айл өрхүүдээр туршигдаж туршиж үзсэн айл өрхүүд маш өндөр сэтгэлтэй хандалттай байсан гэнэ. Одоо ч Улаанбаатарт зарагдаж байгаа гэсэн шүү.

2021 оноос Баянчандманьд үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд гол орц нь: хаягдал кардон цаас, өөх тос гэнэ.

Хүний бие эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөөгүй тус бүтээгдэхүүн нь 3 төрлөөр гардаг:

1.Энгийн уламжлалт зууханд

2.Төслийн зуух буюу дээрээсээ асдаг зууханд

3. Камен зуух, шорлог хийх, ил гал ноцооход

гэсэн 3 төрлөөр үйлдвэрлэгдэж гардаг.

1кг гал ноцоогч нь 4 кг модтой тэнцдэг 20кг гал ноцоогч нь 1 бүтэн ургаа модтой тэнцэнэ гэхээр бид нэг мод тайрахаас сэргийлж байнаа гэсэн үг юм.

Цаас шиг асаж мод шиг шатдаг уг бүтээгдэхүүнийг Даваасамбуу ахын гэр бүлийн хүн болох Ш.Хонгорзул нар хамтран манай нутгийн Н.Жаахнаа эгч Д.Ишхүү гуай Н.Насанхүү Ч.Наст Жааханхүү С.Баярсайхан нар хамтран үйлдвэрлэж байгаа бөгөөд одоо тэдэнд хамгийн гол нь ажиллах хүч хүн хэрэгтэй байгаа гэсэн цалин хөлсөө тохиролцоод ажиллах хүмүүс байвал энэ хэдийг зориод очоорой тус гал ноцоогчийг хийхэд хүнд хүчир ажил биш гэсэн шүү маш амархан технологиор хийгддэг биеийн хүч шаардсан ажил биш гэж ярьж байна лээ

2021-10-19 00:00:00