• 70276313
  • bayanchandmanituv@gmail.com
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧИН, ХУУЛЬ БУС АН АГНУУРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧИН, ХУУЛЬ БУС АН АГНУУРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

БОАЖГ, сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, экологийн цагдаагийн албан хаагчид хууль бус ан агнуур, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтуудыг 2024.07.17-ний өдрөөс эхлэн тогтмол хийж байна.

Хяналт шалгалтын хүрээнд нийт 10 зөрчлийг илрүүлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хийж уг зөрчлүүдэд арга хэмжээ тооцон ажиллаж байна.

Өвөрхангай аймгийн тарваган тахал өвчний байгалийн голомтыг 1982 оноос судалж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд нийт 4 цурав голомтонд тарваган тахлын 188 өсгөвөр илэрүүлж 860000 га талбай тарваган тахлын голомттой болохыг тогтоосон байна.
Нийт голомтот талбайн 38.9% нь буюу 336000 га талбай нь тахлын идэвхтэй бүс нутагт хамрагдаж жил дараалан тарваган тахлын өсгөвөр илэрч байна.
Хайрхандулаан, Арвайхээр, Уянга, Тарагт, Нарийнтээл, Зүүнбаян-Улаан сумд тарваган тахлын идэвхитэй голомттой

2024-09-08 00:00:00